Австралид саатаад байсан “The Hu” хамтлаг эх орондоо ирлээ

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэлэхдээ, 

“THE HU” хамтлаг өнгөрсөн хоёрдугаар сард Австрали улсад тоглолт хийхээр очсон. Гэвч тэднийг очоод удаагүй байтал цар тахлын улмаас тус улс дахь бүх тоглолтууд цуцлагдаж, улмаар Австрали улс хилээ хаасан. Ингээд бүх нислэгүүд зогссон тул эх орондоо ирэх боломжгүй болсон. Тус улсын ЭСЯ-нд эх орондоо буцах хүсэлтээ өгсөн 30 хүний дунд THE HU хамтлаг байсан. Хоёрдугаар сараас хойш эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн тэднийг “Хүндэтгэх шалтгаантай иргэд биш” гээд хүсэлтийг нь хүлээн авалгүй өдийг хүрсэн. Хамтлагийн зүгээс ч УОК-ын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, хоёр сар гаруйн хугацаанд хүлээсэн. Тиймээс энэ удаа УОК-оос хамтлагийн удаа дараагийн хүсэлтийг хүлээн авч, харгалзан үзэх шаардлагатай гэж эх оронд нь авчирсан” гэлээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих