KFC-zaisan

“KFC” хоолны газраас 78 хүн хордон, эмнэлэгт ханджээ!

Хоёрдугаар сарын 12-ны өдөр ХӨСҮТ дээр нэг гэр бүлийн 5 хүн хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр анх ирсэн байна. Асуумж судалгаа хийж үзэхэд Зайсан дахь KFC сүлжээ хоолны газарт хооллосон байжээ.

Энэ мэдээллийн мөрөөр мэргэжлийн баг ажиллаж, дээрх газар очиж ажиллаж судалгаа хийж байх үеэр дахин хэд хэдэн хүн хоолонд хордсон гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна.

Хоёрдугаар сарын 8-наас хойш тус газраар үйлчлүүлсэн 78 хүн хордлого авснаас эмнэл зүйн хурц шинж илэрсэн 20 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Мэргэжлийн албад тухайн өдрийн хоолноос дээж, ажилчдаас нь шинжилгээ авсан байна.Одоогоор хүнсний аюулгүй байдлын лабораторид шинжилгээ хийгдэж байгаа, зарим хариу нь маргааш, зарим нь ирэх даваа гараг гарах ажээ. Харин хордлого гарсан Зайсан дахь салбарын  KFC нь одоогоор хаалттай байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих