Хууль бусаар газар эзэмшсэн 120 орчим иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг цуцална

Улаанбаатар хотын хэмжээнд хууль бусаар олгогдсон зарим газруудыг нийтийн эзэмшилд буцаан авсан шийдвэрийн талаар өнөөдөр НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын нийтийн эдэлбэр газруудыг хамгаалах, тохижуулах, иргэд, оршин суугчдынхаа ая тухтай амьдрах, хүүхэд залуус, ахмадуудынхаа амарч тухлах орчныг бүрдүүлэх зорилгоор үе шаттай ажлыг хэрэгжүүлж байна.

~Хууль бусаар газар эзэмшсэн 120 орчим иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг цуцална~

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Зөрчилтэй газруудын судалгааг гаргаж, газрыг цэгцлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 246 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хууль бусаар эзэмшиж байсан газрыг цуцаллаа. Цуцлагдсан нийт газрын талбайн хэмжээг бодож үзвэл 150 орчим га газрыг өнөөдөр нийслэлийн Засаг даргын зүгээс цуцалж, НИТХ-д хоёр удаагийн тогтоолоор өргөн барьж нийтийн эдэлбэр газраар шийдвэр гаргуулан хамгаалалтад аваад байна. Нийтийн эдэлбэр газар гэдэг бол хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгжийг тухайн газрын эзэмшихийг хориглосон газрыг ойлгож болно. 246 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 32 нь шүүхэд гомдол гаргасан. Зөрчилтэй газрыг чөлөөлөх, цэгцлэх ажил үргэлжилнэ. Одоогийн байдлаар шинээр 38 байршилд 120 орчим иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрыг цуцлахаар судалж байна” гэлээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих