muzei-hogjil

Улаанбаатар хотод “Музейн хөгжил-2019” чуулган эхэллээ

Монголын музейн салбарын ажилтны “Музейн хөгжил-2019” чуулга уулзалт энэ сарын 11-13-ны өдөр Улаанбаатар хотноо үргэлжилнэ. Жил бүр зохион байгуулж ирсэн уг чуулга уулзалтын ерөнхий зохион байгуулагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар Монголын үндэсний музей, Соёлын өвийн үндэсний төв ажиллаж байна.

Улс орны хэмжээнд музейн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэж, дэлхийн музейн хөгжилтэй хөл нийлүүлж, арга зүйн мэдлэг, туршлагаа солилцох, хамтын найрсаг уур амьсгалыг бэхжүүлэхэд энэ чуулга уулзалтын эрхэм зорилт юм. 2009 оноос арга зүйн сургалт, биеийн тамир, спортын тэмцээнийг зохион байгуулах болжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих