towchoo-hyanalt

Товчоо бүрт зайнаас халуун хэмжигчийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дээр ажиллаж буй эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн мэргэжлийн албад зэрэг бие бүрэлдэхүүнд албан үүргээ хариуцлагатай, сонор сэрэмжээ дээшлүүлэн ажиллах талаар анхааруулж, цаашид хийх үйл ажиллагааны чиглэлээр зөвлөгөө өгч, авах арга хэмжээнүүдийг шийдвэрлэлээ.

Мөн авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай товчоонуудын үйл ажиллагаа, ажиллах орчин, нөхцлийг сайжруулах зорилгоор дараах зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж байна. Үүнд:

Өлзийт товчооны байрыг сайжруулах ажлыг зохион байгуулах.
Баруун туруун товчооны байрны тохижилт, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудалд холбогдох байгууллагаас анхаарч, зохих арга хэмжээг авах.
Бүх товчоон дээр ажиллах хүний нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, шийдвэрлэх.
Товчоо бүрт зайнаас халуун хэмжигчийн тоог нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах.
Товчоон дээр ажиллаж буй бүх албан хаагчдыг амны хаалтаар хангах, дархлааг дэмжих, витаминжуулах арга хэмжээг авахаар боллоо.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих