gold-jiwjee

СЭРЭМЖИЛ: Гол дээр тоглож байгаад осолдсон хүүхдийн цогцос олджээ

Наймдугаар сарын 15-нд Туул голын эрэг дээр тоглож байгаад голын усанд унаж, урссан хүүхдийн цогцсыг өчигдөр /2020-08-25/ олсон болохыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Мишээл-Экспо” худалдааны төвийн баруун урд талд бага насны дөрвөн хүүхэд Туул”голын эрэг дээр тоглож байгаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух А /8 настай, эрэгтэй/ голын усанд унаж, урссан тухай дуудлага энэ сарын 15-ны өдрийн 15:25 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан аж.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид аврах ажиллагаа явуулж, өчигдөр буюу наймдугаар сарын 24-ний өдрийн 06:40 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад тус дүүргийн 20 дугаар хороо, “Яармагийн гүүр” болон “Сонсголонгийн гүүр”-ний дунд хэсэгт Туул голын усны мандал дээрээс 12:37 цагт цогцсыг олж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих