ОБЕГ-ын даргын тушаалаар зөвлөмжийн биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийнэ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар 2019 онд нийслэлийн Онцгой байдлын газар, Багануур, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн үйл ажиллагаанд иж бүрэн шалгалт хийсэн.

Тэгвэл тус шалгалтын хүрээнд өгсөн зөвлөмжийн биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх шалгалт эхэллээ.

Шалгалтыг ОБЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, аюулгүй байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих