hamgiin-tom-salut

Дэлхийн хамгийн том САЛЮТ цацарлаа

АНУ-ын Колорадо мужид дэлхийн хамгийн том баярын салютыг буудуулсан байна. Тус салютыг буудуулахад ашигласан галт сум 1 тонн гаруй жинтэй байжээ.

Колорадо мужийн Стримбоут Спрингс хотын тэнгэр ув улаан өнгөөр бүрхэгдсэн байна. Тус хотынхон жил бүр тэмдэглэдэг өвлийн багт наадмын үеэр буюу ням гарагийн шөнө 2800 паунд буюу 1 тонн 200 кг гаруй жинтэй галт сумыг буудуулжээ. Энэхүү баярын салютын сум нь Тоёота Королла машинтай энэ дүйцэхүйц жинтэй гэдгийг онцолсон юм. Емералд гэх уулын орой дээр суурилуулсан 7 метр гаруй урттай ган хоолойг ашиглан галт сумыг буудуулжээ. Энэхүү төслийг санхүүжүүлж, мөн менежерээр нь ажилласан Тим Борден аварга баярын салютыг бүтээхэд цаг их орсон гэдгийг хэлжээ. Дэлхийн Дээд Амжилт номонд энэ үйл явдал бүртгэгдэж, Борден болон түүний багийнхан гэрчилгээгээ гардан авчээ.

Үүнээс өмнө буюу 2018 онд Арабын Нэгдсэн Эмирт улсад мөн л 1 тонн гаруй жинтэй сумаар баярын салютыг буудуулж байсан юм. Төслийн менежер Борден аварга салют хүмүүст маш их таалагдсан талаар хэлж, Стримбоут Спрингс хотын оршин суугчид дараагийн сонирхолтой үзүүлбэрийн талаар асуух болсон талаар ярьжээ.салют

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих