inline_image_preview

Гоо сайхны хагалгаанд орж байгаад зүрх нь зогсчээ

Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод Каннам” эмнэлэгт гуравдугаар сарын 26-ны өдөр гоо сайхны хагалгаанд орсон 29 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Талийгаач өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсож улмаар яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаад дөрөвдүгээр сарын 01-ний өдөр нас барсан байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд тус гоо сайхны мэс засал хийсэн эмнэлэгт шалгалт явуулж байгаа ажээ.

Монголд гоо сайхны хагалгаа явуулдаг сайн муу олон газар байдаг. Тиймээс иргэд өөрт байгаа хамгийн үнэтэй зүйл болох эрүүл мэндээ дэнчин тавьж ийм төрлийн хагалгаанд орж байдгийг сануулж байгаа юм.

Мөн гоо сайхны хагалгаа хийж буй газрууд үйлчлүүлэгчийн өвчний түүх , энэ талын үйлчилгээ авах боломжтой эсэхийг сайтар судалж байхыг хяналтын байгууллагуудаас санууллаа.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих