1502082238867

Ходоод дүүрсэн ч санаа цаддаггүй хүмүүсийн сонорт!

     Хоол их иддэг хүнд тулгамддаг нэг асуудал ходоод хоолоор дүүрсэн байгаа ч дахин дахин идэх хүсэл төрсөөр л байдаг. Хоолны апетит өндөртэй хүмүүс анхаарлаа хандуулаарай.

  1. Хэт их хийжүүлсэн ундаа уух

Сода, мөстэй цай, бусад чихэрлэг уух зүйлс нь их хэмжээний фруктоз агуулдаг. Фруктоз нь өндөр тунгийн чихрийн агууламж юм. “Yale”-ын Их сургуулиас 20 ширхэг насанд хүрсэн хүмүүс дээр явуулсан судалгаагаар ундаа ууж байх үед хүмүүсийн тархины цусан хангамжийн хэмжээ буурч улмаар цадаагүй буюу дахин юм идэх мэдрэмжийг өдөөж өгдгийг тогтоожээ. Энэ үр дүнтэй адил үр дүнг Калифориагийн их сургууль гаргажээ. Фруктоз нь хүний тархийг хоол идэх хүслээр дүүргэдэг.  Цадсан байсан ч фруктозын нөлөөгөөр дахин хоол идэх хүсэл бий болдог.       Өөрөө хэлбэл танд цадсан гэдэг дохио өгдөг гормоныг дарангуйлж эхэлдэг гэж болно.

  1. Лаазтай бүтээгдэхүүн оройн хоолондоо хэрэглэх

Лаазалсан бүтээгдэхүүн нь bisphenol-A гэсэн фенол ацтоны төрлийн химийн бодис агуулдаг байна. Уг химийн бодис нь  цадсан мэдрэмж бий болгодог гормоны хэвийн үйл ажиллагааг доголдуулдгийг Харвардын Их сургуулийн судлаачид тогтоожээ. Та цадсан байхдаа бага зэрэг лаазалсан бүтээгдэхүүн идвэл дахиад идэх дуршил чинь бий болж ходоод болон бусад үйл ажиллагаандаа хор учруулах үйлдлийг хийх болно.

  1. Өглөөний цай чинь хангалттай том биш

Кембрижийн Их сургуулиас 6764 эрүүл хүнд 4 жилийн турш хийсэн судалгаагаар өглөөний  цайндаа 300 калори хоол хэрэглэдэг хүмүүс нь 500 калори идсэн хүмүүсээс илүү жин нэмжээ.       Үүнийг шийдвэрлэх нэг арга бол өглөөний цайндаа илүү протейн агуулсан хүнс хэрэглэх юм.

  1. Салатнаас зайлсхийх

Ихэнх хүмүүс ногоон навчит ургамлыг хэрэглэдэггүй. Эдгээр  ногоон навчит ургамлууд нь B витаминаар баялаг бөгөөд сэтгэл санааны хямрал болон таргалалтаас таныг хамгаалж чаддаг.       Ногоон ургамлаас ялгардаг витамин К-ын нөлөө нь таны илүү идэх зуршлыг бууруулж өгөх болно.

  1. Цай уух цагийг алгасаж болохгүй

Америкын “Foods”сэтгүүлд дурдсанаар их хэмжээний  хоол идсэнийхээ дараа нэг аяга хар цай уух нь таны цусан дахь элсэн чихрийн хэмжээг 10 хувиар бууруулдгийг тогтоожээ. Хоол идсэнийхээ дараа 30 минутаас нэг цагийн хооронд хар цайг хэрэглэвэл таны өлсөх мэдрэмжийг бууруулж илүү идэхээс сэргийлнэ.

  1. Биед шингэн дутагдах

Зарим тохиолдолд бидний тархи өлсөх болон цангах 2-ыг ялгаж чадалгүй ижил дохио илгээдэг. Хэрэв дөнгөж юм идээд өлсөөд байдаг бол хоол идэхээсээ өмнө нэг стакан ус уугаад үзээрэй. Хоол идэх дур хүсэл чинь буурч байна уу.

Өндөр калоритой хоол идэхээсээ өмнө 2 стакан ус байнга уугаад 12 хоног болоход таны жингээс 2-3 килограмм хорогдох боломжтой аж.

  1. Удаан хугацаагаар уйтгарлах

Австралийн судлаачдын гаргасан дүгнэлтээр бол хийх зүйлгүй  уйтгарласан байдалтай байнга байх нь өлсөөгүй байхад ч байнга хоол идэхэд хүргэдэг.       Үүний эсрэг энгийн аргуудыг өөрийн дэглэмдээ бий болгож болно. Уйтгарлах гээд эхэлбэл тархиа ямар нэгэн сонирхолтой зүйлэнд төвлөрүүлж сураарай. Гадуур алхах эсвэл найзуудтайгаа уулзах байсан ч болно. Эсвэл видео тоглоом тоголсон ч болно шүүдээ.

  1. Амуу тарианы хөнгөн хоол

Өглөөний цайндаа та амуу тарианы хөнгөн өглөөний хоол идсэн ч өлссөөр байгаа мэт санагдаад эхэлбэл овъёосныхоор солиод үзээрэй. Овъёосоор хийсэн өглөөний хөнгөн зүйлийг идэхэд 363 судалгаанд оролцогчдын өлсөх мэдрэмж яваандаа байхгүй болж байгааг илрүүлсэн байна.  Өглөөний хөнгөн сериал сонгох гэж байгаа бол овъёостойг нь сонгоорой.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих